Найр хурим хийхэд сайн

ЛАВЛАГАА
munkhbaatar@montsame.gov.mn
2019-05-27 07:34:12
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр аргын тооллын 2019 оны тавдугаар сарын 27. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны Урвуулагч хэмээх шороон гахай жилийн зуны тэргүүн сарын 23. Чөдөр одтой, долоон улаан мэнгэтэй, хөх хулгана өдөр.


Барилдлага: Идэр

Шүтэн барилдлага: Сансар

Суудал: Гал

Наран 5 цаг 01 минутад мандан, 20 цаг 35 минутад жаргана. Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, гарагийг тахих, хүүхэд үрчлэн авах, урлан бүтээхэд сайн. Улаа гаргах, хиншүү хярвас гаргах, төлөг тавих, морь уралдахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Сэвлэг үргээх болон үс засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно.

                    

Холбоотой мэдээ