Венесуэлийн Засгийн газар болон сөрөг хүчний төлөөлөгчид уулзана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2019-05-27 15:00:23

КАРАКАС. /AP/. “Венесуэлийн Засгийн газар болон сөрөг хүчний төлөөлөгчид улс орондоо үүсээд буй улс төрийн хямралыг зохицуулахаар ирэх долоо хоногт Осло хотноо уулзана” гэж Норвегийн Засгийн газраас өнгөрсөн ням гарагт мэдээлжээ.


Ирэх долоо хоногт болох хэлэлцээнд дэмжлэг үзүүлэхээр төлөвлөж байгаа гэж хоёр талын хэлэлцээнд зуучийн үүрэг гүйцэтгэж буй Норвегийн Гадаад хэргийн яамнаас мэдээлжээ. ГХЯ-ны сайд Ине Эриксен Сорейде талуудын гаргаж буй хүчин чармайлтыг өндрөөр үнэлсэн байна.


Энэ сарын эхээр Венесуэлийн улс төрийн фракцуудын төлөөлөгчид хэлэлцээ хийхээр Норвег улсад ирсэн боловч бие биетэйгээ үргэлжлүүлэн харилцах эсэх нь тодорхойгүй байжээ. Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 30-нд Венесуэлийн сөрөг хүчин цэргийн бослого гаргахыг уриалж, Каракас хотын гудамжуудад эмх замбараагүй байдал үүссэний дараа Норвегийн тал энэхүү хэлэлцээг санаачилсан билээ. 

Холбоотой мэдээ