УИХ-ын дарга З.Энхболд Орхон аймгийн үйлдвэрүүдтэй танилцана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2016-04-01 12:42:07
oyuka_hu@yahoo.com

УИХ-ын дарга З.Энхболд өнөөдөр үдээс хойш 17 цагт Орхон аймагт ирнэ. Хамгийн эхэнд тус аймаг дахь  Төрийн банкны үйл ажиллагаатай танилцана.

Мөн 18.30 минутад “Уурхайчин” соёлын ордонд иргэдтэй уулзаж цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ. Маргааш 09-10.30 минутад Орхон аймгийн бүтээн байгуулалт болон гэр хорооллын Наран багт байрлах инженерийн шугам сүлжээний шинэчлэлтийн ажилтай танилцана. Үүнээс гадна Өрхийн эрүүл мэндийн нэгдсэн төв болон түүхий резин үйлдвэрлэдэг “Мэйн спринг” ХХК-ийн үйлдвэрээр ороод  Сэлэнгэ аймгийн Сайхан сум рүү хөдөлнө.

Б.Оюун-Эрдэнэ

 

 

 

Холбоотой мэдээ