Худалдааны маргаан дэлхийн эдийн засагт хор хөнөөлтэйг анхааруулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ayanzaya@montsame.gov.mn
2019-06-28 10:42:51

ОСАКА. /TASS/. Хятад, Америкийн худалдааны маргаан дэлхийн эдийн засгийн өсөлтийг удаашрахад хүргэнэ гэж Европын Холбоо үзэж байгаа бөгөөд ЕХ-ны удирдагчид тус хоёр улстай яриа хэлэлцээ хийх үеэрээ энэ асуудалд анхаарлаа хандуулсан хэмээн Европын комиссын тэргүүн Жан-Клод Юнкер Осакад болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгджээ.


Хятад, Америк худалдааны маргааныг зохицуулах асуудлаар хэдэн сарын турш яриа хэлэлцээ хийж байгаа юм. Хамгийн сүүлд талууд 5 дугаар сард Вашингтон хотод 11 дэх удаагийн зөвлөлдөх уулзалтаа хийсэн хэдий ч мухардалд орж, үр дүнд хүрч чадаагүй юм. Өнгөрсөн сарын 10-нд АНУ-ын эрх баригчид Хятадын 200 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүнд ногдуулсан татвараа 10-25 хүртэлх хувь болгон нэмэгдүүлсэн юм. Хятадын Засгийн  газар энэ сарын эхээр хариу арга хэмжээ авч,  АНУ-ын 60 тэрбум ам.долларын 5 мянга гаруй нэр төрлийн бараа бүтээгдэхүүнд нэмэлт татвар ногдуулах шийдвэрийг гаргасан юм. 

Холбоотой мэдээ