Төв аймагт “Наадам-2019” үзэсгэлэн худалдаа зохион байгуулна

Орон нутагт | Төв
tuv@montsame.gov.mn
2019-07-03 14:21:15

Төв /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг дарга санаачлан аймгийнхаа үйлдвэрлэл эрхлэгчид, баялаг бүтээгчид, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг дэмжиж, борлуулалтыг нь нэмэгдүүлэх зорилгоор баяр наадамд зориулсан үзэсгэлэн худалдааг зохион байгуулах болжээ.

Энэ хүрээнд “Наадам-2019” үзэсгэлэн худалдааг 7 дугаар сарын 5-ны өдөр зохион байгуулахаар төлөвлөсөн байна.

Энэхүү үйл ажиллагаандаа үйлдвэрлэл эрхлэгчид, аж ахуйн нэгжүүдийг идэвхтэй оролцохыг уриалжээ. Ингэснээр аж ахуйн нэгжүүд өөрийн үйлдвэрлэл, үйлчилгээгээ иргэддээ таниулах боломжоор хангаж, төрөөс дэмжиж буй нэг ажлыг Засаг дарга Ж.Батжаргал санаачилжээ.

Холбоотой мэдээ