Өвөрхангайд халдвартын эмнэлэг шинээр ашиглалтад орно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
sarantsetseg@montsame.gov.mn
2015-09-18 18:19:29

Өвөрхангайчууд Халдварт, сүрьеэгийн шинэ эмнэлгээр үйлчлүүлэх боломжтой боллоо.

Эмнэлгийн барилгын ажлыг "Big Mongolia building" ХХК хариуцан 2014 оны 9 сараас эхлүүлсэн бөгөөд 1,9 тэрбум төгрөгийн өртгөөр барьж, 10 дугаар сарын 1-нд ашиглалтад орох юм. 
Аймагт сардаа 10-15 хүн халдвар, сүрьеэгийн чиглэлээр хэвтэн эмчлүүлдэг бөгөөд хуучин эмнэлгийг үйл ажиллагаа явуулах боломжгүй гэсэн дүгнэлтийг Мэргэжлийн хяналтын газраас байнга гаргадаг ч аргагүйн эрхэнд хүмүүсээ хэвтүүлсээр байсан юм.
Шинэ эмнэлэг баригдсанаар халдвар, сүрьеэгийн өвчлөлөөр хэвтэн эмчлүүлж байгаа хүмүүст ая тухтай орчин нөхцөл бүрдэж, эмчилгээний үр дүнд ч эерэг нөлөө үзүүлнэ хэмээн тус эмнэлгийнхэн найдаж байна. 

Б.Батчимэг

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд