Трамп: БНХАУ-ын бараа бүтээгдэхүүнд татвар ногдуулах боломжтой

Дэлхийд | Эдийн Засаг
khulan@montsame.gov.mn
2019-07-17 14:49:35

ВАШИНГТОН. /Reuters/. Худалдааны хэлэлцээнд ахиц дэвшил гарахгүй бол АНУ-ын Засаг захиргаа БНХАУ-ын бараа бүтээгдэхүүнд дахин татвар ногдуулах боломжтой гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгджээ.


АНУ-ын Ерөнхийлөгч энэ талаар мягмар гарагт сэтгүүлчдэд мэдээлсэн бөгөөд "Хэрэв бид хүсвэл Хятадын 325 тэрбум ам.долларын өртөг бүхий бараа бүтээгдэхүүнд татвар ногдуулах боломжтой" гэж хэлсэн байна. 


Д.Трамп, БНХАУ-ын дарга Си Жиньпин нар өнгөрсөн сард уулзаж, худалдааны хэлэлцээгээ үргэлжлүүлэхээр тохиролцсон хэдий ч тухайн үеэс хойш хоёр талын худалдааны төлөөлөгчид утсаар ярьснаас өөр ахиц гараагүй байгаа юм.


АНУ-ын засаг захиргаанаас мэдээлснээр, Хятад улс Америкийн фермийн аж ахуйн бараа бүтээгдэхүүнийг ахиу худалдан авах амлалтаа биелүүлэхгүй байгаа ажээ. 

Холбоотой мэдээ