“Dota 2” тоглоомын ДАШТ Хятадад анх удаа болж байна

Дэлхийд | Спорт
ayanzaya@montsame.gov.mn
2019-08-15 13:59:42

МОСКВА. /Риа Новости/. Кибер спортын оны хамгийн чухал үйл явдал болох “The International 2019” тэмцээн өнгөрсөн лхагва гарагт эхэлжээ. Жил бүр зохион байгуулагддаг “Dota 2” тоглоомын ДАШТ түүхэндээ анх удаа Хятад улсад болж байна.


Тэмцээнд шилдэг 18 баг өрсөлдөж, түрүүлсэн баг 32 сая ам.долларын шагналын эзэн болж, кибер спортын түүхэнд нэрээ мөнхлөх болох аж.


"The International 2019" тэмцээний хэсгийн шатны тоглолтууд энэ сарын 15-18-ны хооронд болно. Хэсгийн шатны шалгаруулалтад багуудыг 9 багаар хоёр бүлэгт хуваахаар болжээ.


The International 2019” тэмцээний үндсэн үе шат энэ сарын 20-28-нд Шанхай хотын 18 мянган хүний багтаамжтай “Mercedes-Benz Arena” цэнгэлдэх хүрээлэнд болох бөгөөд плей-оффын бүх тоглогч bo3 хэлбэрээр тоглох ажээ.


"Dota 2" тоглоомыг хөгжүүлэгчдийн зохион байгуулсан анхны “The International” тэмцээн 2011 онд Германы Кельн хотод болсон байна. Энэхүү тэмцээний түүхэн дэх анхны ялагч нь 1 сая ам.долларын чек авч байсан аж.  

Холбоотой мэдээ