ӨНӨӨДӨР: "Хичээл эхэллээ" мэдээллийн нээлттэй өдөрлөг болно

ЛАВЛАГАА
munkhbaatar@montsame.gov.mn
2019-08-20 07:42:05
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Наймдугаар сарын 20-нд болох үйл явдлын тойм:

09.00 цагт МУБИС-ийн А байрны 300 тоот танхимд  "Монгол-Японы эрт, эдүгээ, ирээдүй" сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал болно. Утас: 91003848

10.00 цагт БСШУСЯ-ны байранд хичээлийн шинэ жилийг угтан тус яамнаас зохион байгуулж буй “Хичээл эхэллээ” нээлттэй мэдээллийн өдөрлөг болно.

11.00 цагт БСШУСЯ-ны 115 тоот танхимд хичээлийн шинэ жилийг угтан тус яамнаас сургууль, цэцэрлэгийн бүртгэл, элсэлт, зөвлөгөө өгөх хэвлэлийн бага хурал зохион байгуулна. 

11.00 цагт Нийслэлийн хэвлэл мэдээллийн төвд Хот байгуулалт, хөгжлийн газраас Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэн” байгуулах төслийн концепц, загвар зураг төсөл боловсруулах уралдаан зарласан талаар болон дараагийн шатны ажлын талаар мэдээлнэ.

12.00 цагт Нийслэлийн 44 дүгээр сургуулийн ард байрлах байгууламжид Адмон группийн хэвлэх үйлдвэрийн өргөтгөлийн нээлт болно. Утас: 96020241

Холбоотой мэдээ