“Apple” шинэ гар утаснуудаа танилцуулах төлөвтэй байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2019-08-30 09:45:01

САН-ФРАНЦИСКО. /CNN/. “Apple” компани ирэх сард зохион байгуулах олон нийтэд хандсан арга хэмжээнийхээ талаар пүрэв гарагт мэдээлжээ. “Apple” 2012 оноос хойш жил бүрийн есдүгээр сард “iPhone” гар утасныхаа сүүлийн үеийн загваруудыг танилцуулсан юм.


Уг арга хэмжээ АНУ-ын Калифорни муж улсын Купертино хот дахь “Стив Жобс” театрт ирэх сарын 10-ны өдөр болох ажээ. Apple”-н урилгад өмнөх жилүүдийнхтэй нэгэн адил арга хэмжээний талаар дэлгэрэнгүй мэдээлээгүй байжээ.


Олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлж буйгаар, “Apple” шинэ загварын гурван “iPhone”-г танилцуулах төлөвтэй байгаа бөгөөд тэдгээр утас нь сайжруулсан шинэ камер болон дүрс бичлэгийн функцтай байх ажээ.

 

Мөн ирэх есдүгээр сард болох арга хэмжээний үеэр “Apple TV+” стриминг үйлчилгээгээ дэлгэрэнгүй танилцуулах төлөвтэй байна. Уг арга хэмжээны товыг зарласны дараа Apple компанийн хувьцаа жил тутам хамгийн өндөр үнэ хүрдэг байна.

Холбоотой мэдээ