436 мянган хонинд вакцин хийлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2016-04-09 18:45:22

Энэ оны дөрөвдүгээр сарын 09-ний байдлаар Дорноговь аймгийн Замын-Үүд, Сайхандулаан, Эрдэнэ сумын нутагт хонины гоц халдварт цэцэг өвчний голомт арилаагүй, хорио цээрийн дэглэмийг тогтоосон хэвээр байна.

Аймгийн ХХААГ-ын Мал эмнэлгийн хэлтсийн дарга Ө.Насан-Өлзийгөөс зарим зүйлийг тодруулахад “Айраг, Иххэт, Дэлгэрэх, Сайншанд, Сайхандулаан, Замын-Үүд, Улаанбадрах,Өргөн, Эрдэнэ зэрэг есөн сумын 436 мянган малд вакцин хийгээд буй бөгөөд вакцины хангалт хүрэлцэхгүй байгаа учир Хатанбулаг, Мандах, Хөвсгөл, Алтанширээ сумын малд вакцин хийгээгүй. 

Харин Даланжаргалан сумын хонин сүрэгт вакциныг хийж байна. Малчид өвчтэй малаа бусдад худалдах, бэлчээрээ хоорондоо нийлэх, өвчтэй малаа алдах байдлаас шалтгаалж халдварт өвчний тархалт бүрэн зогсохгүй байгаа. Тиймээс малчдад энэ талаар анхааруулга, мэдээлэл өгөхө хэрэгтэй” гэлээ.

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ