Дэлхийн худалдааны өсөлтийн таамгийг огцом бууруулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Jargal.d@montsame.mn
2019-10-02 14:54:42

НЬЮ-ЙОРК. /AP/. Дэлхийн худалдааны өсөлтийн талаарх энэ жилийн урьдчилсан таамгийг огцом бууруулсан тухай Дэлхийн худалдааны байгууллагын /ДХБ/ цахим хуудсанд мэдээлжээ. Урьдчилсан таамгийг АНУ, БНХАУ-ын худалдааны маргааны улмаас үүссэн хурцадмал байдалтай холбоотойгоор шинэчилсэн байна.


Ажиглагчдын тооцоолсноор, энэ жилийн үзүүлэлт ердөө 1.2 хувиар өссөн нь сүүлийн 10 жилийн хугацаан дахь хамгийн доод үзүүлэлт болжээ. Түүнчлэн энэ нь 2.7 хувьтай байсан, дөрөвдүгээр сарын урьдчилсан таамгаас харьцангуй доогуур байна. Үүний зэрэгцээ, 2020 онд худалдааны өсөлтийн хурдац 2.7 хувьд хүрнэ гэж ДХБ-ын шинжээчид таамаглаж байгаа аж.


ДХБ-ын тэргүүн Роберто Азеведогийн тайлбарласнаар, худалдааны маргаан эдийн засагт шууд нөлөөлөхөөс гадна, зах зээлийн тодорхой бус байдлыг нэмэгдүүлж байна. Энэ нь компаниудыг бүтээмжийг дээшлүүлэхэд  хөрөнгө оруулахаа хойшлуулахад хүргэж байна гэж тэрбээр онцлон тэмдэглэжээ.


Холбоотой мэдээ