170 мянган толгой төл бойжиж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2016-04-13 11:19:33

Өмнөговь аймгийн хэмжээнд 169977 толгой хээлтэгч төллөж, 170462 толгой төл бойжиж байна. Гарсан төл 100 хувьтай бойжиж байгаа бөгөөд төллөсөн нийт хээлтэгчийг таван хошуу малын төрлөөр нь авч үзвэл ингэ 8788, гүү 369, үнээ 643, хонь 62627, ямаа 97550 төллөжээ.

Энэ нь оны эхний нийт төллөвөл зохих хээлтэгчийн 20.5 хувь нь төллөөд байгаа ба хээлтэй болон төллөсөн малаа нэмэгдэл тэжээлд оруулаад аж.

Одоогийн байдлаар Мандал-Овоо, Манлай, Ханбогд, Цогт-Овоо сумдаас бусад 11 суманд 26 бод, 2556 бог мал, нийт 2582 толгой малын зүй бусын хорогдолтой байна. Үүнээс 119 нь өвчнөөр хорогджээ.

Уулархаг нутгаар хачиг ихээр бууж эхэлж байна. Бог малын шөвөг яр өвчнөөс урьдчилан сэргийлэх 350,0 мянган тун вакциныг татан авч сумдад хуваарилан хүргүүлээд байна.

Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн

Холбоотой мэдээ