Энэтхэгт төрийн банкны ажилтнууд ажил хаялтад оролцжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ayanzaya@montsame.gov.mn
2019-10-23 14:48:27

ЛОНДОН. /Reuters/. Энэтхэгт банкны системийг өөрчлөх Засгийн газрын төлөвлөгөөг эсэргүүцсэн ажил хаялтад төрийн банкны 300 мянга орчим ажилтан оролцжээ.


Ажилтнуудын ийнхүү сэтгэл дундуур байгаа нь төрийн 10 банкийг 4 болгон нэгтгэх Засгийн газрын төлөвлөгөөтэй холбоотой бөгөөд энэ нь банкны ажилтнуудад орон тооны цомхотгол ихээр явуулна гэсэн айдсыг төрүүлсэнтэй холбоотой юм.  Ийм шинэчлэл хийх тухай Энэтхэгийн Сангийн сайд Нирмала Ситараман өнгөрсөн 8 дугаар сард мэдэгджээ.


“Банкуудыг нэгтгэх тухай яригдаж байгаа хэдий ч үнэн хэрэгтээ 6 банк хаагдана” хэмээн банкны ажилтнуудын үйлдвэрчний эвлэлийн төлөөлөгч мэдэгдсэн байна.


Банкны ажилтнууд ажил хаялтад оролцсоны улмаас бэлэн мөнгө, чекийн үйлчилгээ болон бэлэн мөнгөний машины үйл ажиллагаанд доголдол үүссэн байна.  

Холбоотой мэдээ