“Boeing 737 Max” оны эцсээс нислэг үйлдэж магадгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2019-10-24 12:24:18

ВАШИНГТОН. /Reuters/. Boeing 737 Max” загварын нисэх онгоцнууд оны эцсээс эхлэн нислэг үйлдэж магадгүй гэж “Boeing” компани лхагва гарагт мэдэгджээ. АНУ-ын Иргэний нисэхийн удирдах газар /FAA/ нислэг үйлдэх зөвшөөрлийг энэ оны дөрөвдүгээр улиралд олгоно хэмээн мэргэжилтнүүд найдаж байгаа ажээ.


2018 оны 10 дугаар сард Индонезын агаарын тээврийн “Lion Air” компанийн,  энэ оны гуравдугаар сард Этиопын “Ethiopian Airlines” компанийн “737 Max” нисэх онгоц осолдож, 300 гаруй хүн амиа алдсаны улмаас уг загварын онгоцны нислэгийг дэлхий даяар зогсоогоод байгаа юм.


Индонезын мэргэжилтнүүд ослын шалтгааныг механикийн болон загварын асуудалтай холбоотой хэмээн үзсэн бол “Boeing” компани программ хангамжийн шинэчлэлийг хөгжүүлсэн гэж мэдэгджээ. “737 Max” онгоцонд хийсэн шинэчлэлийг энэ оны зургадугаар сарын сүүлээр баталж, долдугаар сарын эхээр туршилтын нислэг үйлдэхийг зөвшөөрнө гэж FAAөнгөрсөн тавдугаар сард мэдэгдсэн боловч уг загварын онгоцонд зургадугаар сарын эцсээр дахин доголдол гарч, нислэг үйлдэж эхлэх хугацаа нь улам хойшилжээ. 

Холбоотой мэдээ