“Amazon” компанийн орлого буурчээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ВАШИНГТОН. /Reuters/. АНУ-ын цахим
худалдааны салбарын томоохон
төлөөлөгч “Amazon” компанийн
орлого энэ оны гуравдугаар улиралд буурчээ. Тус компанийн орлого сүүлийн
хоёр жил орчмын хугацаанд анх удаа буурсан дүн үзүүлж буй нь энэ юм.
“Amazon” компанийн 2019 оны 7-9 дүгээр сарын орлогыг өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 26 хувь буюу 2 тэрбум ам.доллароор буурсан байна.
“Amazon”
компанийн мэргэжилтнүүд үүний шалтгааныг нэг өдрийн хүргэлтийн үйлчилгээний
өндөр зардалтай холбон тайлбарласан байна. Орлого буурсан талаарх мэдээлэл цацагдсаны
дараа компанийн хувьцааны ханш 7 орчим хувиар унажээ.