Багш нар “Сайн хичээл”-ийн туршлага солилцлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2016-04-14 11:34:26

“Сайн хичээл” үйл ажиллагааны туршлага солилцох аймгийн зөвлөлгөөн энэ сарын 11-ний өдөр боллоо.  БСШУЯ, аймгийн Засаг даргын дэргэдэх Боловсрол, Соёлын Газар хамтран зохион байгуулж буй уг зөвлөлгөөнөөр хүүхдийн хөгжил, суурь боловсролын сургалтын цөм хөтөлбөрийн хүрээнд сайн хичээлийн туршлага солилцох үйл ажиллагаа явагдаж, шилдэг багш нар өөрсдийн хичээлийг танилцуулсан юм.

Аймгийн зөвлөлгөөнөөс шалгарсан 11 багшийн бүрэлдэхүүнтэй баг сайн хичээлийн туршлага солилцох улсын зөвлөлгөөнд оролцох эрхтэй болжээ.

БСШУЯ-аас багш төвтэй байсан боловсролын тогтолцоог шинэчилж, сурагч төвтэй боловсролын тогтолцоо руу шилжих үйл ажиллагааг явуулж байгаа бөгөөд 2012-2013 онд улсын хэмжээний 40 лаборатори сургууль дээр бага боловсролын сургалтын цөм хөтөлбөрийг туршсан байна. Үүний үр дүнд бүх сургуулийн бага боловсролд хэрэгжүүлэхүйц сайн хичээлийг амжилттай түгээн дэлгэрүүлсэн гэдгийг БСШУЯ-ны төлөөллүүд зөвлөлгөөний үеэр хэллээ.

Ирэх онд ахлах боловсролын цөм хөтөлбөрийг улсын хэмжээнд түгээн дэлгэрүүлэхээр туршилт явуулж байгаа аж.

Өвөрхангай Б.Батчимэг

 

 

 

Холбоотой мэдээ