“Turquoise Hill Resources” компани мэдэгдэл гаргажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2019-11-20 12:53:10

ОТТАВА. /Turquoise Hill/. “Дархан Монгол Ногоон Нэгдэл” төрийн бус байгууллагаас Монгол Улсын Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан “Оюу Толгой” төслийн далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн төлөвлөгөөтэй холбоотой нэхэмжлэлийн талаар “Turquoise Hill Resources” компани мэдэгдэл гаргажээ.


Гэрээг эцэслэн шийдвэрлэх хуулийн шаардлагыг Монголын Засгийн газар дагаж мөрдөөгүй гэсэн ДМНН ТББ-ын нэхэмжлэлийг Захиргааны хэргийн анхан шатны шүүх нэхэмжлэгчийн талд хангаж шийдвэрлэсэн хэдий ч шүүхийн шийдвэр албан ёсоор цаасан дээр буугаагүй байна гэж тус компанийн мэдэгдэлд дурдав.


Turquoise Hill Resources” компани “Оюу Толгой” төслийн далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн төлөвлөгөө болон бусад хэлэлцээрийг хууль бус гэх нэхэмжлэлийг эрс няцаагаад, “Оюу толгой” уурхайн бүтээн байгуулалтад зориулсан хөрөнгө оруулалтын хэлэлцээр, далд уурхайн төлөвлөгөө нь Монголын ард иргэдэд урт хугацаанд үр ашгаа өгөх зарчимд суурилсан гэдгийг онцолжээ.

Холбоотой мэдээ