“LVMH” компани “Tiffany & Co”-г худалдан авч магадгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2019-11-25 15:13:32

ПАРИС. /Reuters/. Францын тансаг зэрэглэлийн бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэгч “LVMH” компани АНУ-ын гоёл чимэглэлийн “Tiffany & Co” брэндийг 16.3 тэрбум ам.доллароор худалдан авахад тун дөхөж байгаа талаар уг мэдээлэлд ойр эх сурвалжууд мэдээлжээ.


LVMH” уг гоёл чимэглэлийн брэндийг 14.5 тэрбум ам.доллароор худалдан авах хүсэлтэй байгаагаа өмнө нь илрэхийлсэн боловч сүүлд санал болгож буй үнээ нэмэгдүүлжээ. “Louis VuittonFendi”, “Hennessy”, “Hublot”, “Zenith” зэрэг нэртэй брэндүүдийг эзэмшдэг Парис хотод төвтэй “LVMH” компани нь 2018 онд 47 тэрбум евро буюу 52 тэрбум ам.долларын орлого олсон байна.


Tiffany” брэнд Францын компанийн тавьсан саналыг хүлээн авсан тохиолдолд “LVMH” АНУ-ын зах зээлд хөлөө олох боломж бүрдэх аж. LVMH” компани “Tiffany”-г худалдан авах санал тавьсан талаарх мэдээ цацагдсаны дараа уг брэндийн хувьцааны ханш 30 орчим хувиар өссөн байна. 1837 онд Нью-Йорк хотноо байгуулагдсан “Tiffany” дэлхий даяар 300 орчим дэлгүүртэй ажээ. 

Холбоотой мэдээ