Хүүхдүүд төрөлх хотоо танин мэдэх аялал хийв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2016-04-19 12:14:56

Дорноговь аймгийн Сайншанд сум байгуулагдсаны түүхт 55 жилийн ойг угтсан ажлууд Сайншанд хотноо өрнөж байна.  Ой зохион байгуулах ажлын хүрээнд бага насны хүүхдүүд төрөлх хотоо танин мэдэх аянд гарлаа.

Цэцэрлэгийн хүүхдүүд үндэсний хувцсаараа гоёж, ардын уламжлалт тоглоом наадгайн тэмцээн зохион байгуулсан бол аймгийнхаа музейг таван бүлгийн 123 хүүхэд, багш үзэж сонирхов.

Мөн “Говийн ноён хутагт Данзанравжааг хэн сайн мэдэх вэ?” цээж эрдэм уралдаан, “Миний мэдэх Сайншанд”  гар зургийн уралдааныг зохион байгуулж дүнгээ гаргалаа. Ирэх тавдугаар сарын 02-нд Сайншанд хотын үүх түүх, хөгжил дэвшлийг харуулсан гэрэл зургийн уралдааны дүн гарна.   

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ