Хоёр сумын ЭМТ-ийн автомашиныг шинэчлэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Дундговь /МОНЦАМЭ/. ЭМЯ-наас Дундговь аймгийн Сайхан-Овоо, Цагаандэлгэр сумын
Эрүүл мэндийн төвүүдийн автомашиныг
шинэчилж, хоёр шинэ пургон хүлээлгэн өглөө.
Ингэснээр Дундговь аймгийн 15 суманд эрүүл мэндийн
үйлчилгээг саадгүй, түргэн, шуурхай хүргэх нөхцөл бүрдэж байна хэмээн ЭМГ-ын
дарга Г.Бат-Орших онцоллоо.
Сумын Эрүүл мэндийн төвүүдээс хамгийн хэцүү байсан хоёр
сум нь ийнхүү түргэний автомашинтай болжээ.