Чингисийн талбайд агаарын чанарын суурин харуултай болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
dusem11@yahoo.com
2015-09-22 14:03:47

Цэвэр агаар сангийн хөрөнгөөр суурин хоёр харуулыг нэмж байрлуулах тендер зарласны дагуу Чингисийн талбай орчимд агаарын чанарыг тодорхойлдог суурин харуулын цэг байрлуулах бол нэгийг нь Долоон буудлын ойролцоо суурилуулна.

Нийслэлд агаарын чанарыг тодорхойлдог суурин 10  байдаг. Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо /АББҮХ/-ны 2014 оны хоёрдугаар 17-ны өдрийн 02 тоот тогтоолоор Агаарын чанарын ухаалаг хяналтын систем бий болгох, хөгжүүлэх ажлыг хэрэгжүүлэх үүднээс тус хорооны ажлын алба тендер шалгаруулж “Аствишн” ХХК-тай 327.5 сая төгрөгийн үнийн дүнтэй гэрээ байгуулан Цэвэр агаар сангаас санхүүжүүлсэн юм. Уг төслийн хүрээнд агаарын чанарыг олон нийтэд мэдээлэх үүднээс  суурин 10 харуулын ойролцоо LED дэлгэцүүд байрлуулж, харуулын хэмжилтийн үр дүн шууд дэлгэцэн дээр харагддаг.

Agaar.mn вэб сайт, гар утасны апликэйшн, гудамжинд байрлах LED дэлгэцийг хослуулсан цогц ухаалаг систем нь 30 минут тутамд агаарын чанарын мэдээллийг олон нийтэд хүргэж байдаг.

Д.Өлзий

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд