З.Энхболд ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын гишүүн С.М.Мироновыг хүлээн авч уулзав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2015-09-23 10:31:54

УИХ-ын дарга З.Энхболдод энэ сарын 22-нд ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын гишүүн, Монголтой харилцах бүлгийн дарга С.М.Миронов бараалхав.

ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын гишүүн, Монголтой харилцах бүлгийн дарга С.М.Миронов УИХ-ын даргыг цаг зав гарган хүлээн авсанд талархал илэрхийллээ. Уулзалтын үеэр талууд хоёр орны харилцааны зарим асуудлаар санал солилцов. Уулзалтад УИХ-ын гишүүн Г.Уянга, УИХ-ын даргын зөвлөх А.Гансүх байлцав хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд