Өдөрт 1000 ширхэг амны хаалт оёж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2020-03-02 17:03:31

Говьсүмбэр /МОНЦАМЭ/. Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд үйл ажиллагаа явуулдаг “Бүрэн урлан” ХХК өдөрт 1000 ширхэг амны хаалтыг үйлдвэрлэн эмийн сангуудад тогтмол нийлүүлж байна.

Өмнөд хөршид тархаад байгаа “Ковид-19” халдварын болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хүн амын дунд амны хаалтны эрэлт хэрэгцээ ихэссэнтэй холбогдуулан нөөц бүрдүүлэх зорилгоор Говьсүмбэр аймгийн Онцгой комиссоос орон нутагт үйл ажиллагаа явуулдаг оёдлын үйлдвэртэй хамтран ажиллаж байгаа аж.

“Ковид-19” халдвараас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд улсын хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдлыг хангаж буйтай холбогдуулан тус аймаг гамшгаас хамгаалах төлөвлөгөөний дагуу иргэдийг үнэн бодит мэдээлэл, зөвлөмжөөр хангах, олон нийтэд хандсан цаг үеийн нөхцөл байдлын талаарх мэдээллийг нэг цэгээс, бодитой, хүртээмжтэй хүргэх, эмнэлгийн тусламж үйлчилгээ, эм эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмжийн бэлэн байдлыг хангах, амны хаалт, спиртэн суурьтай гар ариутгагч, шаардлагатай нөөц бүрдүүлэх зэрэг ажлыг хэрэгжүүлж байна.

Холбоотой мэдээ