"Эх орон дуудсан цагт хэзээд бэлэн" гэдгээ илэрхийлж захидал илгээжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2020-03-25 19:54:33

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймагт байрладаг хилийн 0165 дугаар ангид ажиллаж байсан 51 ахмад хилчин эх орон дуудсан цагт хэзээд бэлэн байгаагаа илэрхийлж, өнөөдөр аймгийн Онцгой комисст оршин суугаа хаяг, холбоо барих утас зэрэг мэдээллээ ирүүлжээ.

Ахмад хилчид захидалдаа, "Улс эх оронд Ковид-19 цар тахлын аюул заналхийлж буй энэ хэцүү үед Баян-Өлгий аймагт амьдарч буй хилийн 0165 дугаар ангийн ахмад хилчдийн төлөөлөл бид "Тангарагтаа үнэнч бид эх орон дуудсан цагт" санаачилга гарган та бүхний өгсөн үүргийг биелүүлэхэд бэлэн байгаагаа илтгэж байна" хэмээжээ.




Холбоотой мэдээ