Сирийн Зүүн Гута орчимд гал зогсоох тохиролцоо хэрэгжиж эхэллээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-04-30 12:44:35

БЕЙРУТ. /TASS/. Сирийн нийслэл Дамаск хотын зэргэлдээх Зүүн Гута орчим болон Латакия мужийн хойд хэсгээр гал зогсоох тохиролцоо өнгөрсөн шөнө 01:00-д хэрэгжиж эхэллээ гэж Сирийн Зэвсэгт хүчний командлал мэдэгдэв.

Энэ нь хоёрдугаар сард хэрэгжиж эхэлсэн гал зогсоох тохиролцоог бэхжүүлэх арга хэмжээ юм гэж мэдэгдэлд дурджээ.

Зүүн Гута орчим дахь цэргийн бүх ажиллагааг 24 цагийн турш, харин Латакия мужийн хойд хэсэг дэх цэргийн бүх ажиллагааг 72 цагийн турш зогсооно гэж мэдэгдэлд мөн дурдсан байна.

Ямар зорилгоор гал зогсоох тохиролцоог хэсэгчлэн хэрэгжүүлж байгаа тухай ямар нэг тайлбарыг Сирийн Засгийн газрын зүгээс өгөөгүй ажээ.

Д.Нямтулга

Холбоотой мэдээ