Эрдэнэт хотыг аялал жуулчлал, спорт, урлагийн төв болгож хөгжүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2016-05-02 01:37:34
oyuka_hu@yahoo.com

Орхон аймгийн архитекторчдын зөвлөлгөөнөөр Эрдэнэт хотыг  аялал, жуулчлал, спорт, урлагийн төв болгон хөгжүүлэх санал гарлаа.

Үүнийг хэрэгжүүлэхэд, Орхон аймгийг хоёр бүсд хуваана. Тухайлбал, нэгдүгээр бүс буюу 52 га талбайд тохижилт хийж “Бурхан багшийн сэрэг дүр” цогцолборын эргэн тойрон Музей, Театр, Бөхийн ордон барина. Харин хоёрдугаар бүсд “Эрдэнэт” цэцэрлэгт хүрээлэнг тохижуулж 35 га талбайд спортын цогцолбор байгуулах төлөвлөлт хийжээ. Иймд аймгийн архитекторчдыг Монголын Архитекторчдын нэгдсэн эвлэлээс зохион байгуулдаг сургалтад хамруулж мэргэжил, ур чадвараа сайжруулах хэрэгтэй гэж зөвлөлгөөнд оролцогсод хэллээ.

Эрдэнэт хотын барилгажилт нь 1973 оноос эхэлсэн бөгөөд хотын ерөнхий төлөвлөгөөг 1975, 1985, 2000 онд батлуулж байжээ.  Эрдэнэт хот нь 24 хороололтой байхаас өнөөдрийн байдлаар зургаан хорооллын барилгажилт бүрэн дууссан байна.

Б.Оюун-Эрдэнэ

Холбоотой мэдээ