Увс нууран дээгүүр зорчихгүй байхыг анхааруулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2020-04-10 17:16:24

Увс /МОНЦАМЭ/. Урин дулааны улирал эхэлсэнтэй холбоотойгоор агаарын хэм нэмэгдэж, мөсний хэмжээ нимгэрч байна. Иймээс ард иргэдийг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, цаг хожих, зам товчлох зэргээр Увс нуурын мөсөн дээгүүр авто тээврийн хэрэгсэлтэй зорчихгүй байхыг Увс нуурын ай савын улсын тусгай хамгаалалттай газар нутгийн Хамгаалалтын захиргаанаас сэрэмжлүүлж байна.

Монгол орны ихэнх гол, мөрөн, нуур битүү мөстсөн хэдий ч энэ өвөл ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1.1-5.3 градусаар дулаан байсантай холбоотой гол мөрөн, нуурын мөсний зузаан харилцан адилгүй хөлджээ. Иймд аймгийн төвөөс Тэс сум хооронд зорчигчид болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, цаг хожих, зам товчлох зэргээр Увс нуурын мөсөн дээгүүр авто тээврийн хэрэгсэлтэй явахаа зогсоох хэрэгтэй байна.

 

Холбоотой мэдээ