Мөнгөнморьт суманд 75 ортой шинэ дотуур байрны шав тавилаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.gov.mn
2020-06-24 17:14:57

Төв /МОНЦАМЭ/. Төв аймгийн Мөнгөморьт сумын дотуур байр нь 44 жилийн турш тасралтгүй үйл ажиллагаа явуулсан бөгөөд одоо  барилгын чанар муудаж, эрүүл ахуйн шаардлага хангахгүй болсон учир 75 ортой шинэ дотуур байрны шав тавилаа.

Шав тавих ёслолд  аймгийн ЗДТГ-ын НБХ-ийн дарга Д.Мөнхцэцэг, Мөнгөнморьт сумын удирдлагууд, төрийн албан хаагчид, иргэдийн төлөөлөл, гүйцэтгэгч компанийн хамт олон оролцлоо.

Тус сумын хуучин дотуур байр нь 1976 онд Бамын байранд 50 хүүхдийн хүчин чадалтайгаар баригдаж үйл ажиллагаагаа явуулж байна. Харин ЕБС232 сурагч суралцдаг бөгөөд тэдгээрийн 52 нь дотуур байранд хамрагддаг учир орны хүрэлцээ хангалтгүй байдгийг онцолсон юм. 

Барилгын ажлыг “Хоргын чулуу” ХХК гүйцэтгэх бөгөөд 2021 онд ашиглалтад хүлээлгэн өгөх аж. 

Холбоотой мэдээ