Эрүүл хотын эко байгууллага, аж ахуйн нэгжүүдийг шалгарууллаа

Орон нутагт | Дорноговь
erdenebulgan@montsame.mn
2020-07-04 13:16:53

Дорноговь/МОНЦАМЭ/.Сайншанд сумын Засаг даргын захирамжаар энэ оны дөрөвдүгээр сарын 20-ноос зургадугаар сарын 20-ныг хүртэлх хугацаанд "Эрүүл хот-2020" аяныг сумын хэмжээнд зохион байгуулсан.

Аж ахуйн нэгжүүдээс "Эрүүл хотын эко байгууллага" уралдааны тэргүүн байрт Сайншанд татах хэсэг, дэд байрт "Шунхлай говь" ХХК, гутгаар байрт “Хаан” банкны Дорноговь аймаг дахь салбар шалгарчээ.

Харин төрийн байгууллагуудаас Дорноговь аймаг дахь Цагдаагийн газар тэргүүн байрт, дэд байрт Сайншанд  сумын есдүгээр цэцэрлэг, гутгаар байрт аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар шалгарав.

“Эрүүл хотын Эко баг” шалгаруулах уралдааны тэргүүн байрт хоёр дугаар багийн ажлын алба, дэд байрт нэгдүгээр багийн ажлын алба, гутгаар байрт наймдугаар багийн ажлын алба тус тус шалгарлаа.

Шалгарсан байгууллагууд орчин тойрондоо нийтийн эзэмшлийн зам талбайд цэвэрлэгээ үйлчилгээ зохион байгуулж, ногоон байгууламж нэмэгдүүлж, гадна болон дотоод тохижилтыг гүйцэтгэн бусдыгаа манлайлсан байна.


Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх тарилга зохион байгууллаа


Сайншанд сумын Засаг даргын захирамжийн дагуу энэ оны зургадугаар сард сумын 212 өрхийн 76800 толгой малыг халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх тарилгад хамруулжээ.

Үүнээс голомтод халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх тарилгад 17900, паразит өвчнөөс урьдчилан сэргийлэх тарилгад 10185 малыг тус тус хамруулсан байна. Тарилгын явцад  малын эрүүл мэнд хийгээд үзлэг тандалтын  ажлыг давхар гүйцэтгэсэн хэмээн албаныхан тодотгов.

Холбоотой мэдээ