Хөгжмийн зэмсэг урлах, дархны үйлд сайн өдөр

ЛАВЛАГАА
192@montsame.mn
2020-08-05 07:50:55

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр аргын тооллын наймдугаар сарын 5. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны "Хотолыг баригч" хэмээх Шороон хулгана жилийн зуны адаг харагчин хонин сарын Билгийн тооллын 17. Буд гараг. Чөдөр одтой, гурван хөх мэнгэтэй цагаан луу өдөр.


Барилдлага: Идэр

Шүтэн барилдлага: Хүрэлцэхүй

Суудал: Ус

Энэ өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эрхлэх, гэрээ хэлцэл байгуулах, хурим найр хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, лус тахих, хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлах, дархны үйлд сайн.  Гүүр тавих, газар ухах, цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могон, бич, тахиа, гахай болой. Хол газар явааар одогсод зүүн зүгт мөргөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлэх буюу засуулахад тохиромжгүй. 

Холбоотой мэдээ