Алба хаагчдадаа амины орон сууц барьж өгчээ

Орон нутагт | Өвөрхангай
batchimeg@montsame.mn
2020-08-11 18:09:36

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газар, Хангамж групп хамтран “Хамтын хүч” аяныг зохион байгуулж байна.

Цагдаагийн албанд нэр төртэй зүтгэж яваа залуу гэр бүлийг дэмжих зорилготой тус аяны хүрээнд хоёр албан хаагч, нэг ахмад ажилтны амьдрах байрыг шийдвэрлэхээр болжээ. Тухайлбал, тус бүр 20 сая төгрөгийн барилгын материалын дэмжлэгийг үзүүлж,  57.6 метр квадрат талбай бүхий амины орон сууцыг барьж  өгөхөөр болсон байна.

Аянд хамрагдсан албан хаагчдаас цагдаагийн дэслэгч Ц.Цэдэн-Аюуш, Б.Өнөрзул нар 7 дугаар сарын 31-ны өдөр сууцныхаа түлхүүрийг гардан авчээ.  

Холбоотой мэдээ