Дашинчилэн суманд цэвэр усны даралтат цамхаг барьж байна

Орон нутагт | Булган
batjargal@montsame.mn
2020-08-13 16:30:16

Булган /МОНЦАМЭ/. Булган аймгийн Дашинчилэн суманд цэвэр усны даралтат цамхаг барих ажил 30 хувьтай байна гэж аймгийн Орон нутгийн өмчийн газар мэдээлсэн байна.

Аймгийн байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээний 250,0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар энэ байгууламжийг барихаар энэ жилийн төсөвт тусгасан юм.

Тус сумын төвийн хэрэглэгчийг цэвэр усаар хангах даралтат цамхгийн ажлыг бүтээн байгуулалтыг “И Эс Мон” ХХК гүйцэтгэж байна.

-Сумын төвийн дэд бүтцийг сайжруулах хоёр чухал бүтээн байгуулалтын ажил өрнөж, нэгдсэн халаалтын систем, цэвэр усны даралтат цамхгийн ажил хийгдэж байна. Эдгээр байгууламж ашиглалтад орсноор суманд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх, төрийн байгууллагын үйлчилгээний нөхцөлийг сайжруулах боломж улам нэмэгдэнэ гэж сумын Засаг даргын орлогч С.Мэнд-Амар ярилаа.

Холбоотой мэдээ