Зүүнбаянд тохижилт, бүтээн байгуулалтын ажил өрнөж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2020-10-05 10:41:25

Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Сайншанд сумын тавдугаар баг Зүүнбаян тосгонд энэ онд камержуулалт, шугам сүлжээний ажлууд, ерөнхий боловсролын дөрөвдүгээр сургуулийн барилгын гаднах фасад, талбайн тохижилт, дотор засварын ажлыг албаныхан хийж гүйцэтгэжээ.

Эдүгээ сум дундын эмнэлэг, 58 айлын засварын ажил үргэлжилж байна. Сумын ЗДТГ-аас Зүүнбаян тосгоны бүтээн байгуулалт, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа, өвөлжилтийн бэлтгэл ажлыг түргэн шуурхай гүйцэтгэх, товлосон хугацаанд хүлээлгэх өгөх талаар үүрэг даалгавар өгсөн аж.

Зүүнбаян тосгонд 2019 онд Багийн хөгжлийн төв, задгай усан бассейн, Соёлын төвийн гадна талбай, 29 айлын засварын ажлыг гүйцэтгэж байсан бол эдүгээ Таван толгой Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажил өрнөж байна.

Зүүнбаян 2000 гаруй хүн амтай, тосгоны захирагчийн ажлын албатай, төмөр замтай, үүрэн холбооны бүх оператор үйл ажиллагаа явуулдаг, дэд бүтэц хөгжсөн суурин газар юм.

Холбоотой мэдээ