“Эрүүлжин хөгжих төв”-ийн хүүхдүүдэд автобусаар үйлчилнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2020-10-13 13:16:23

Дорноговь/МОНЦАМЭ/.Сайншанд хотод энэ оны есдүгээр сард байгуулсан “Эрүүлжин хөгжих төв”-ийн хүүхдүүдэд автобусаар үйлчлэхээр болжээ.

Тус төвд явдаг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд нэг автобусаар өглөө, орой үйлчлэхээр “Тохижилт-Сайншанд” хот тохижилтын газар шийдвэрлэсэн байна.

Ингэснээр хүүхдүүд өглөө гэрээс гарахдаа үдээс хойш гэр лүүгээ явахдаа заавал такси, унаа хүлээлгүй тусгай автобусаар явах боломж бүрдэж байгаа юм.

“Эрүүлжин хөгжих төв”-ийг аймгийн ЗДТГ, “Тайванийн гэр бүлийг дэмжих сан”-тай хамтран байгуулсан юм. Тус төв нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд өдөр өнжүүлэх үйлчилгээ үзүүлэх аж. Ингэснээр байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эцэг, эхчүүдийг ажил хийх боломжоор хангах аж.

Холбоотой мэдээ