“Бүх нийтийн хөгжмийн баяр” Төв аймагт нээлтээ хийв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.gov.mn
2020-10-20 10:23:55

Төв /МОНЦАМЭ/. Тус аймгийн Боловсрол, соёл урлагийн газар, “Монгол туургатан театр”, Ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнөх боловсролын байгууллагууд нэгдэж, “Бүх нийтийн хөгжмийн баяр” тоглолтыг зохион байгууллаа.

Тодруулбал Монгол Улсын Соёлын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар, Монголын хөгжмийн зохиолчдын холбоо хамтран “Бүх нийтийн хөгжмийн баяр” үйл ажиллагааг орон даяар эхлүүлж байгаа юм. Ийнхүү хөгжмийн уран бүтээлчдийн бүтээлч хандлагыг нэмэгдүүлэх, бүтээл туурвилыг сурталчлах, хөгжмийн урын санг шинэ, шилдэг бүтээлээр баяжуулах, нийтийн хүртээл болгох, монгол хөгжмийн үнэлэмж, үнэ цэнийг нэмэгдүүлэх зорилготой аж. 

“Бүх нийтийн хөгжмийн баяр”-ын хүрээнд олон талт ажлыг зохион байгуулах бөгөөд үүнд мэргэжлийн урлагийн байгууллагын уран бүтээлчид, ардын авьяастан, өсвөрийн хөгжимчдийг өргөнөөр хамруулах юм. 

Холбоотой мэдээ