Монголын сүм хийд болон уран барилгын дурсгалд цөөн үлдсэн “Ганзай”

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.gov.mn
2020-11-30 12:23:20

Төв /МОНЦАМЭ/. Төв аймгийн музейд хадгалагдаж буй Ганзай буюу Монголын сүм хийд болон уран барилгын дурсгалд цөөн үлдсэн дурсгалын талаар хүргэе.

Уг дурсгал XVII-XVIII зууны үед хамаарагдах бөгөөд 1958 онд Музейн үзмэрт авчээ. 

Энэхүү ганзай нь догшин бурхан сахиусын лагшингаас бусад бүх дүрслэгдэх ёстой дүрслэлүүдийг багтаан харуулжээ. Үүний зэрэгцээ шашны зан үйлийн бэлгэдэл, тахил зэргийг багтаан харуулсан байна. Ганзайг өнгө өнгийн торго дурдангаар нааж, торгон утсаар зүү ороож, зээгт наамлын аргаар урладаг байна. Нөгөө талаас уран бүтээлчээс нөр их хөдөлмөр, тэсвэр тэвчээр шаардах бөгөөд материалын сонголт, нарийн нямбай ажиллагаа, цаг хугацаа их шаарддаг онцлогтой аж. 

Олон жилийн хугацаанд хадгалагдаж буй соёлын хосгүй үнэт өв болох энэ зээгт наамлын  урт нь 130 см өргөн нь 257 см урт юм. 
Харин үүнтэй нэгэн ижил дурсгал Баянхонгор аймгийн Галуут сумын Чин сүжигт Номун хааны хийдийн Балданлхам шүтээнтэй дуган дотор байдаг аж. 

Холбоотой мэдээ