“Kia” 2027 он гэхэд долоон шинэ цахилгаан автомашин танилцуулна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2021-01-15 17:26:00

СӨҮЛ. /Yonhap/. БНСУ-д автомашины борлуулалтаараа хоёрдугаарт бичигддэг “Kia” компани 2027 он гэхэд шинэ загварын долоон цахилгаан автомашин танилцуулна гэдгээ өнөөдөр мэдэгдлээ.


Kia” ийм тээврийн хэрэгслүүдийнхээ эхнийхийг энэ оны эхний улиралд танилцуулна. Энэхүү автомашин нь бүтэн цэнэгээр 500 гаруй километр замыг туулах хүчин чадалтай байх бөгөөд хурдан цэнэглэх горимоор 20 минутын дотор бүрэн цэнэгтэй болох ажээ. Мөн “Kia”-гийн шинэ лого бүхий анхны автомашин болно.


Мөн Kia” ирэх долоон жилийн хугацаанд суудлын, спорт, олон зориулалттай гэх мэт загварын цахилгаан автомашинуудыг танилцуулахаар төлөвлөжээ. Ийнхүү цахилгаан хөдөлгүүртэй загваруудынхаа тоог нэмэгдүүлснээр 2025 онд дэлхийн цахилгаан автомашины зах зээлийн 6.6 хувийг эзэлж, 2026 он гэхэд жилд 500 мянган автомашин борлуулахыг зорьж байна. 

Холбоотой мэдээ