НӨАТ-ын сугалааны тохирол энэ ням гарагт болно

Монголын мэдээ | Нийгэм
sodonizm@gmail.com
2021-01-20 10:17:40

Улаанбаатар /МОНЦАМЭ/. НӨАТ-ын урамшууллын энэ оны анхны сугалааны тохирлын нэвтрүүлэг 1 дүгээр сарын 24-ний ням гарагт Боловсрол телевизээр орон даяар шууд явагдана.

Өнгөрсөн оны 12 дугаар сарын 1-31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдаа хийсэн цахим төлбөрийн баримтаа 2021 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой. Энэ удаагийн тохирлын супер шагнал 30 сая төгрөг байна.

 


Холбоотой мэдээ