АНУ-д “COVID-19”-ийн 82 сая тун вакциныг тарьжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
khulan@montsame.gov.mn
2021-03-05 14:37:23

ВАШИНГТОН. /CNN/. АНУ-д “COVID-19”-ийн 82.6 сая орчим тун вакциныг тарьсан гэж тус улсын Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төв /CDC/ мэдээллээ.


CDC”-ийн мэдээлснээр, АНУ даяар пүрэв гаргийн байдлаар 109 905 530 тун вакциныг түгээснээс 75 орчим хувийг нь буюу 82 572 848 тунг тарьсан байна.


Тодруулбал, АНУ-д пүрэв гарагт хоёр сая орчим тун вакциныг тарьсан бөгөөд өнгөрсөн долоо хоногт өдөрт дунджаар хоёр сая гаруй тун вакциныг хийжээ.


Ингэснээр АНУ-д 54 сая гаруй хүн “COVID-19”-ийн вакцины ядаж нэг тунг хийлгэсэн бол 27.8 сая орчим хүн буюу хүн амын найм гаруй хувийг нь бүрэн вакцинжуулсан байна.


Жонс Хопкинсын нэрэмжит их сургуулийн мэдээллээр, АНУ-д 29 сая орчим хүн коронавирусээр халдварлаж, 520 мянга гаруй хүн нас баржээ. 

Холбоотой мэдээ