Гахайн бөөрийг анх удаа хүнд шилжүүлэн суулгажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
Jargal.d@montsame.mn
2024-03-22 10:44:32

ВАШИНГТОН, 2024 оны гуравдугаар сарын 22 /BBC/. Генийг нь хувирган өөрчилсөн гахайн бөөрийг анх удаа хүнд шилжүүлэн суулгах мэс заслыг АНУ-д хийжээ.


Уг мэс заслыг бөөрний эдгэршгүй өвчтэй, 62 настай Рик Слейман гэдэг эрэгтэйд хийсэн байна. Мэс заслын дараа түүний биеийн байдал сайжирч байгаа бөгөөд удахгүй эмнэлгээс гарах бололтой. Эрхтэн шилжүүлэх мэс заслын хувьд ийм шинэлэг ажилбарыг хийлгэхийг зөвшөөрсөн Рик Слейманыг Америкийн мэс засалчид жинхэнэ баатар гэж нэрлэжээ. Генийн хувьд хувирган өөрчилсөн гахайн бөөрийг хүнд шилжүүлэн суулгах мэс заслыг өнөөдрийг хүртэл зөвхөн туршилтаар хийж байсан юм. Тухайлбал, 2022 онд тархи нь үхэжсэн өвчтөнд шилжүүлэн суулгаж байв. 


Мэс заслыг гуравдугаар сарын 16-ны бямба гарагт Бостон хот дахь Массачусетсийн нэгдсэн эмнэлэгт хийсэн бөгөөд дөрвөн цагийн турш үргэлжилжээ. Шилжүүлэн суулгасан гахайн бөөрний 69 генийг өөрчилжээ.

Холбоотой мэдээ