Зөвлөн туслах, сургалтын баг сумдад ажиллана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2021-03-16 20:06:03

Баянхонгор /МОНЦАМЭ/. Энэ сарын 16-19-ний өдөр Бөмбөгөр, Бууцагаан, Хүрээмарал, Баянбулаг суманд "Бодлогын баримт бичгийн болон захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ үнэлгээ хийх нийтлэг журам"-ын хэрэгжилтийг хангах, шинээр батлагдсан хууль тогтоомжийг сурталчлан таниулах, зөвлөн туслах сургалт зохион байгуулна.

Сургалтад тус сумдын ЗДТГ, сургууль, цэцэрлэг, Эрүүл мэндийн төвийн холбогдох алба хаагчид хамрагдах юм. 

Аймгийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Д.Сарангарав, Архивын тасгийн дарга В.Эрдэнэчимэг, аймгийн Төрийн албаны салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга Б.Нямдулам, Хууль, эрх зүйн хэлтсийн мэргэжилтэн М.Гансум нар зохион байгуулах ажлын хэсэгт томилогджээ.

Өнөөдөр тус бүрэлдэхүүн Бөмбөгөр суманд ажиллаж байна.

Холбоотой мэдээ