ДОРНОД: “Говийн чоно-2024” олон улсын дадлага, сургалт эхэллээ

ФОТО МЭДЭЭ
167@montsame.mn
2024-05-07 16:12:38

Чойбалсан, 2024 оны тавдугаар сарын 7 /МОНЦАМЭ/. Говийн чоно-2024гамшгийн хор уршгийг арилгах олон улсын дадлага, сургалт Дорнод аймагт өнөөдөр эхэллээ.


Энэ удаагийн дадлага, сургалтад гаднын улс орны гамшигтай тэмцэх чиглэлээр мэргэшсэн байгууллагын төлөөлөл оролцож, өөрийн улс орны болон бүс нутгийн гамшгийн үеийн бэлэн байдал, шуурхай хариу арга хэмжээ, эрэн хайх, аврах, сэргээн босгох үйл ажиллагаа, хүмүүнлэгийн тусламж үзүүлэх төлөвлөлт, стандарт, сайн туршлага, сургамж дүгнэлтээс манай орны аврагч нар болон мэргэжлийн  байгууллагын ажилтан, алба хаагчид туршлага хуримтлуулах том боломж юм.


Дадлага, сургалтад Австрали, Бангладеш, Канад, Энэтхэг, БНСУ, Лаос, Малдив, Непал, Филиппин, Шри Ланка, Тайланд, Вьетнам, Турк зэрэг 14 улсын 70 гаруй төлөөлөл оролцож байна.