Тува руу Монголоос төмөр зам тавибал илүү хурдан байж магадгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ДЭЛХИЙД БИДНИЙ ТУХАЙ
sarnai@montsame.mn
2016-06-15 16:58:13

КЫЗЫЛ. /Interfax/. Красноярскийн хязгаараас Тува руу төмөр зам тавьснаас Монголоос тавьсан нь илүү түргэн байж болох юм гэж Тува улсын төрийн тэргүүний үүргийг түр орлон гүйцэтгэгч Шолбан Кара-оол үзэж байна.

“Монголоос Курагино-гийн чиглэлд төмөр зам тавих төсөл бий. Энэ нөхцөлд төмөр зам бидний яг хажууханд ирэх бөгөөд уг замаас Улаанбаатар хүртэл 300 км орчим зайтай” гэж тэрбээр ярьжээ.

Түүний хэлснээр, Монголын тал судалгаа хийж, Монголоос Тува руу тавих төмөр замын барилгын ажлын төслийн баримт бичгийг бүрдүүлж дууссан байна. Тэд Кызыл-Курагино чиглэлийн төмөр зам тавих төслийг хэрэгжүүлэхэд хөрөнгө оруулах зэрэг асуудал дээр Оросын талаас ч илүү хурдан шуурхай ажиллаж байгаа гэдгийг Тувагийн төрийн тэргүүний үүрэг гүйцэтгэгч дурдлаа.

“Красноярскийн хязгаараас Тува руу төмөр зам тавьснаас Монголоос тавибал илүү хурдан байхыг үгүйсгэхгүй” гэж тэрбээр хэлсэн байна.

Үүний сацуу Монголын төсөлд хөрөнгө оруулагчдын хувьд эдийн засгийн хувьд илүү сонирхол татаж буй уг төмөр замыг холбохын тулд Оросын талаас илүү идэвх санаачилга гаргахыг хүлээж байгаа гэдгийг Ш.Кара-оол онцлон дурдав. Ингэснээр Кызыл-Курагино чиглэлийн төмөр зам нь мухар зам болохгүй бөгөөд Тува улсын хувьд Монголоор дамжин Хятад руу нэвтрэх бас нэгэн гарцтай болох юм.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ