Сүүлийн 24 цагт 1792 шинэ тохиолдол бүртгэгдэж, 9 хүн энджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2021-06-12 11:27:12

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт 11 720 сорьцод шинжилгээ хийснээс  1792 хүн коронавируст халдвартай нь батлагдлаа. 


Эдгээрийн 1280 нь нийслэлд, 511 нь хөдөө орон нутагт бүртгэгдсэн бол нэг нь Улаанбаатар-Афганистан чиглэлийн онгоцоор 6 дугаар сарын 4-нд ирсэн нэг хүнээс халдвар илэрсэн байна.  


Ингэснээр дотоодын нийт халдварын батлагдсан тохиолдол 73 129, эмнэлгээс шалтгаалсан 173, зөөвөрлөгдсөн 546, Улаанбаатарынх 63 662, орон нутгийнх 9467 болж байна. 

Орон нутагт батлагдсан халдварын тохиолдлыг задалбал, Орхон аймагт 27 , Дархан-Уул аймагт 28, Хөвсгөл аймагт 14, Сэлэнгэ аймагт 19, Булган аймагт 9, Ховд аймагт 14, Хэнтий аймагт 29, Төв аймагт 91, Архангай аймагт 22, Дорнод аймагт 14, Дундговь аймагт 18, Өвөрхангай аймагт 54, Говь-Алтай аймагт 37, Баянхонгор аймагт 82, Увс аймагт 17, Баян-Өлгий аймагт 2, Ховд аймагт 14, Завхан аймагт 5 тохиолдол тус тус бүртгэгджээ.


Хөдөө орон нутагт халдварын тохиолдол нэмэгдэж байгаа учир халдвар хамгааллын дэглэм баримтлах, хүн олноор цугларсан газар очихгүй, айлд зочлохгүй, гэртээ зочин урихгүй, хүн хоорондын зай барихыг ЭМЯ-наас давтан сануулав. 


Өнөөдрийн байдлаар, манай улсад “Ковид-19” халдварын нийт тохиолдол 73 896 боллоо. Харин  196 хүн сүүлийн 24 цагт эмнэлгээс гарснаар нийт  56 449 хүн эдгэрчээ.   


Түүнчлэн коронавируст халдварын нэн хүнд хэлбэрээр 9 хүн өчигдөр нас баржээ. Ингэснээр коронавируст халдварын улмаас нийт 351 хүн эндээд байна.


Улаанбаатар хотын 30 гаруй, хөдөө орон нутгийн 20 орчим эмнэлэгт коронавируст халдвартай нийт 7963 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас 141 хүний биеийн байдал маш хүнд байна. Эмчлүүлж буй хүмүүсийн 607 нь хүнд, 2156 нь хүндэвтэр,  5059 нь хөнгөн гэж оношлогджээ. 

 

Холбоотой мэдээ