Зоонозын өвчин судлалын төвд автомашин гардуулан өглөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2021-08-23 18:47:44

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймгийн Зоонозын өвчин судлалын төвд автомашины парк шинэчлэлт хийлээ гэж аймгийн ЗДТГ-аас мэдээлэв.

-“Өнөөдөр аймгийн Засаг дарга Д.Түвшинжаргал Зоонозын өвчин судлалын төвд Mitsubishi L200 маркийн автомашиныг гардуулан өглөө. Тус автомашиныг орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар худалдан авсан бөгөөд хээрийн шинжилгээ болон халдвартай сэжигтэй материал, аюултай хог хаягдал тээвэрлэх зориулалт бүхий автомашин юм. Зоонозын халдварт өвчнөөс хүн ардыг урьдчилан сэргийлэх, эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэх. Халдвараас эрт сэрэмжлүүлэх хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулахад зориулж ийнхүү автомашины парк шинэчлэлтийг шуурхай хийсэнд Зоонозын өвчин судлалын төвийн хамт олон талархал илэрхийллээ” гэв

Холбоотой мэдээ