Эгийн голын гүүрийн даланг засварлах боломжгүй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2021-08-27 17:52:31

Булган /МОНЦАМЭ/ Эгийн гол үеэрлэж, Хутаг-Өндөр-Тэшиг сумын хоорондох гүүрийн далан сэтэрч, зам хаагдаад байна. Зорчих хөдөлгөөн долоо хоног саатаж байгаа бөгөөд гүүрийн далан дөрвөн газраар сэтэрчээ.

Замын нөхцөл байдлыг ЗТХЯ-ны авто замын бодлого зохицуулалтын газар, Зам тээврийн хөгжлийн төв, "Булган АЗЗА" ТӨХК-ий холбогдох мэргэжилтнүүд газар дээр танилцлаа. Одоогоор замын далан сэтэрсэн хэсгүүдээр урсах усны түвшин 1,0-1,5 метр хүртэл гүн байгаа тул зам засварын ажил гүйцэтгэх боломжгүй байдалтай байна гэж "Булган АЗЗА" компани мэдээллээ.


Холбоотой мэдээ