Дорноговийн наадмыг хойшлууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2016-07-10 14:13:12

Хүннү гүрэн үүсэн байгуулагдсаны 2225, Ардын хувьсгалын 95, Дорноговь аймаг байгуулагдсаны 85, Сайншанд хот үүсэн байгуулагдсаны 55 жилийн ойн баяр наадмыг долдугаар сарын 20-21-нд зохион байгуулахаар товлосон.

Харин энэхүү наадмын товыг шинээр томилогдсон Засаг дарга Т.Энхтүвшин захирамж гарган хойшлуулж долдугаар сарын 30-31-нд зохион байгуулахаар болсон байна.

Мөн  тус аймгийн 13 сумын баяр наадам товлосон хуваарийн дагуу долдугаар сарын 15-25-ны хооронд зохион байгуулагдана.

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ