Төв аймагт ерөнхий шалгалт өгөхөөр 265 иргэн бүртгүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2021-11-15 22:52:16

Төв /МОНЦАМЭ/ Төрийн албаны нөөц бүрдүүлэх Ерөнхий шалгалт улс даяар нэгэн зэрэг өнөөдөр 8.00 цагаас эхэлсэн. Төв аймагт ерөнхий шалгалт өгөхөөр 265 иргэн бүртгүүлсэн бөгөөд 11 дүгээр сарын 15, 16-ны өдрүүдэд нийт 10 ээлжээр шалгалтыг зохион байгуулна.


Төрийн албаны Ерөнхий шалгалтын 3 дахь ээлж орсон бөгөөд одоогийн байдлаар нийт 81 иргэн шалгалт өгөхөөс 61 буюу 75.30 хувь нь оролцож, 20 иргэний шалтгалтад оролцох эрхийг цуцалжээ. Тус шалгалтад оролцогчдоос одоогоор 9 иргэн буюу 14.75 хувь нь тэнцээд байна. Шалгалтыг халдвар хамгааллын дэглэмийн хүрээнд холбогдох дүрэм, журмын дагуу явуулж zoom апплейкшн ашиглан ТАЗ болон олон нийтэд шууд дамжуулан ил тод байдлыг хангаж байгаа юм.  

Холбоотой мэдээ