Сүрьеэгийн эрт илрүүлгийн үзлэг маргааш эхэлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2021-11-16 19:02:29
Өмнөговь /МОНЦАМЭСүрьеэгийн эрт илрүүлэг болон коронавируст халдварын дараах үзлэг оношилгоог хийнэ.
Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн газар, Бүсийн оношилгоо эмчилгээний төв, Монголын сумын эмч мэргэжилтнүүдийн холбоотой хамтран дээрх ажлыг зохион байгуулах юм. Энэ сарын 17-25 -ны өдрүүдэд аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвд үзлэг явуулах бөгөөд халдвар хамгааллын дэглэмээ баримтлан идэвхтэй хамрагдахыг Эрүүл мэндийн газраас уриаллаа.
Тус аймагт 2019 онд сүрьеэгээр 30 хүн өвчилж байсан бол 2020 онд 26, 2021 оны эхний 9 сард 8 иргэн өвчилсөн байна.


Холбоотой мэдээ